Судлаачийн эрдмийн дэвшлийн 4 шатлал (R1-R4)
- R1: Анхлан судлаач (PhD хүртэл),
- R2: Танигдсан судлаач (докторын зэрэгтэй ч хараахан бүрэн бие даасан судлаач болж амжаагүй (докторын дараах), мөн ижил төвшний туршлага, ур чадвартай судлаачид),
- R3: Батлагдсан судлаач (бие даасан судлаач болон хөгжсөн),
- R4: Тэргүүлэх судлаач (өөрийн судалгааны салбар, чиглэлд тэргүүлж буй судлаачид).
Батлагдсан судлаач (R3) нь:
Батлагдсан судлаач (R3) нь бие даасан түвшинд хүрч боловсорсон, танигдсан судлаачийн (R2) шинж чанаруудаас гадна:
- Өөрийн судалгааны чиглэлд хийсэн ажилаараа үнэлэгдсэн, нэр хүндтэй;
- Мэдлэг, судалгаа, хөгжүүлэлтийн хөгжилд хамтын ажиллагаа, хамтран ажилласнаар эерэг хувь нэмэр оруулсан;
- Судалгааны асуудлыг таньж, өөрийн мэргэжлийн хүрээнд зохих судалгааны арга зүй, шийдлийн чиглэлийг тодорхойлох чадвар;
- Судалгааны ажлыг хөтөлбөрийн дагуу урагш ахиулахуйц бие даасан судалгаа гүйцэтгэдэг;
- Хамтарсан судалгааны төслийг хамтран ажиллагсад болон төслийн түншүүдтэйгээ хамтран хэрэгжүүлэхэд манлайлах чадвартай;
- Голлох зохиогчоор эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлэх, семинар, хурлын хэсгийг зохион байгуулах.
Танигдсан судлаач (R2) нь
Танигдсан судлаач (R2) нь докторын зэрэг саяхан хамгаалсан (докторын дараах судлаач) эсвэл түүнтэй дүйцэх хэмжээний туршлага, чадвартай ч хараахан бүрэн бие даасан судлаач болж амжаагүй судлаачид. Танигдсан судлаач анхлан судлаачын (R1) шинж чанар дээр нэмэх нь:
- Судалж буй чиглэлийнхээ талаар системтэй ойлголттой, тухайн салбартай холбоотой судалгааг чадварлагаар гүйцэтгэж чадахаа харуулсан;
- Судалгааны томоохон хөтөлбөрийг бүхлээр нь төсөөлөх, төлөвлөх, хэрэгжүүлэх, дасан зохицох чадвартайгаа харуулсан;
- Томоохон хэмжээний ажил, инноваци, хэрэглээг хөгжүүлэх замаар мэдлэгийн хүрээг тэлсэн эх судалгааны ажилд хувь нэмрээ оруулсан. Энэ нь үндэсний болон олон улсын хэмжээнд сайн бүтээл, патент болон үнэлэгдсэн;
Анхлан судлаач (R1) нь:
- Судалгааны ажлыг багшийн удирдлага дор явуулдаг;
- Судалгааны чиглэл, арга зүйн мэдлэг хөгжүүлэх зорилго, эрмэлзэлтэй;
- Судалгааны чиглэлийнхээ талаар сайн ойлголттой гэдгээ харуулсан;
- Удирдлага, зааврын дагуу өгөгдөл гаргах чадвартайгаа харуулсан;
- Нарийн төвөгтэй, шинэ санааг шүүмжит байдлаар шинжлэх, үнэлэх, нэгтгэх чадвартай;
- Судалгааны үр дүн, үнэ цэнийг судлаач хамт олондоо тайлбарлах чадвартай.
Тэргүүлэх судлаач (R4) нь
Тэргүүлэх судлаач (R4)нь өөрийн салбар, чиглэлээр тэргүүлэх судалгаа манлайлан гүйцэтгэдэг. Тэрээр судалгааны баг, бүлэг удирддаг эсвэл компаний R&D лабораторийн эрхлэгч байна. "Тодорхой салбарт, онцгой тохиолдолд тэргүүлэх судлаачид ганцаараа судлаачаар ажилладаг хувь хүмүүс байж болно." Тэргүүлэх судлаач нь батлагдсан судлаачийн (R3) шинж чанараас гадна:
- Тухайн салбартаа олон улсад танигдсан нэр хүндтэй судлаач байна;
- Судалгаа шинжилгээний ажлыг танин мэдэх, гүйцэтгэлийг шүүн тунгаах чадвартай;
- Судалгааны салбартаа эсвэл олон салбарыг хамарсаншинжлэх ухааны томоохон хувь нэмэр (онцгой нээлт) оруулдаг;
- Судалгааны чиглэлийн ирээдүйн талаар стратегийн төсөөлөл боловсруулдаг;
- Өөрсдийн судалгааны ажлын үр дагавар, хэрэглээг өргөн хүрээндхарж чаддаг;
