ШУТИС-ийн Профессорын зэрэглэл ахих замналын тогтолцоо (tenure track system) нь олон улсын сонгодог их сургуулиудын жишигт нийцэхүйц байна. Энэ нь их сургууль болон хувь хүний зүгээс эрдмийн зэрэглэл дэвших замналд тэмүүлэх зарчимд суурилах бөгөөд хувь хүний хөгжлийн хүлээлт, урамшуулал, дэмжлэгийг тодорхой хэрэгжүүлнэ.
Ерөнхий зарчим
ШУТИС-ийн профессорын замналын хөгжил, дэвшлийн тогтолцооны зорилго нь багш, судлаач, профессоруудын эрдмийн эрх чөлөөг эрхэмлэх, эрдэм шинжилгээ болон/эсвэл урлаг, мэргэжлийн ажил, багшлахуй, нийгэмд үзүүлэх нөлөөлөл, эрдмийн үйлчилгээний чиглэлээр дэлхийн түвшинд хүрэх явдал юм. Энэхүү зорилгыг биелүүлэхийн тулд профессорын замналын тогтолцоонд дараах зарчмуудыг баримтална:
- Ойлгомжтой, тунгалаг дүрэм, үйл ажиллагаа – Бүх томилгоо тодорхой бөгөөд тунгалаг шалгуур, үйл ажиллагааны дор хийгдэнэ.
- Амжилтыг үнэлэн, урамшуулах – Хангалттай цалин, үр дүнгийн урамшуулал нь ШУТИС-ийн алсын хараа, зорилгын төлөө ажиллах хөшүүрэг болно.
- Амжилтад хүрэх тэгш боломж – Профессорын замналын тогтолцоонд хүмүүс өөр хоорондоо бус зөвхөн өөртэйгөө өрсөлдөх тул урам зориг, хамтын ажиллагаа нэмэгдэнэ.
ШУТИС-ийн Багш, ажилтны болон судалгааны ёс зүйн дүрэм нь манай байгууллага хамт олны бие биеэ харилцан хүндэтгэх харилцааны болон хамтран ажиллах соёлын суурь бөгөөд үйл ажиллагаандаа баримтлах үнэт зүйл, ажлын арга барилын нэг хэлбэр байна.
Бүх багш, судлаач, профессорууд ШУТИС-ийн Багш, ажилтны ёс зүйн дүрэм ШУТИС Code of Ethics. мөн хариуцлагатай судалгааны ёс зүйг Responsible Conduct of Research дагах нь зүйтэй.
Дэвшлийн замнал (Career path)
ШУТИС-ийн Профессорын замналын (Тенур трак) тогтолцоонд профессорын 3 зэрэглэлийн албан тушаал байна: дагалдан профессор, дэд профессор, профессор. Дэд профессор, профессорын албан тушаалууд нь Дээд боловсролын тухай хуульд (0707/2023) заасанчлан жинхэлсэн (хугацаагүй) профессорууд байна.
Онцгой чадахуйн үзүүлэлт бүхий профессорууд ШУТИС-ийн Онцлох профессор хүндэтгэлийн албан тушаалд уригдан ажиллана.
Гол зарчмууд
- Эрдэм шинжилгээний үр дүнгийн багц түүх бүрдүүлэх эхний үеүдэд судалгааны ажлын төвлөрөл өндөр байна.
- Багшлах цагийг хадгалах, ахмад профессоруудын оюутнуудтай харилцаатай байлгах үүднээс харьцангуй тогтмол цагийн хичээл заалгана.
- Эрдэм шинжилгээ, урлагийн хүрээллийнхний эрдмийн манлайлал, хамтын ажиллагаанд оруулах хувь нэмэр нь профессорын зэрэглэл ахих тусам манлайлал, төрөл бүрийн зөвлөл, хорооны гишүүнчлэл, нийгэмд үйлчлэх байдлаар өсөн нэмэгдэнэ.
- Онцлох профессорууд заавал хичээл заах ёстой ба бусад ажил үүргийг тохиролцоно.
Ажлын зарын дагуу горилогчид эдгээр албан тушаалын аль ч түвшинд өрсөлдөн орж болно. Сонгон шалгаруулалт нийтэд нээлттэй, өрсөлдөөний зарчмаар, ШУТИС-ийн ёс зүйн дүрэм, олон янз, онцлог байдал, хүртээмжтэй байдлын зарчмуудыг удирдлага болгоно.
Хангалттай сайн эрдмийн чадахуйн үзүүлэлтэд хүрч чадсан хэн ч профессорын замналын зэрэглэл ахих боломжтой. Энэ нь багш, судлаач, профессорууд ажлын хамт олонтойгоо бус зөвхөн өөртэйгөө л өрсөлдөнө гэсэн үг юм.
Ажлын гүйцэтгэлийг гурван хэмжээсээр үнэлнэ: судалгаа болон/эсвэл урлаг, практикт суурилсан ажил, багшлахуй, нөлөөлөл ба үйлчилгээ. Үнэлгээний шалгуурууд нь олон улсын түвшинтэй харицуулагдахуйц зарчимд суурилах ба урьдчилан нээлттэй мэдээлэгдсэн байна. Шалгуурын талаар дэлгэрэнгүй мэдээллийг Үнэлгээний шалгуур хуудаснаас харна уу.
Багш, судлаач, профессорын ажлын хүрээ (Profile)
Багш, судлаач, профессорын ажил нь а/ судалгаа, урлаг, практикт суурилсан ажил, б/ багшлахуй, в/ нийгэмд үзүүлэх үйлчилгээ, шинжлэх ухаан, урлагийн хүрээлэл дэх үйл ажиллагаа гэсэн үндсэн 3 хэсэгтэй байна.
Холбоотой файл:
ШУТИС-ийн Багшийн замналын тогтолцоо нь багшлах ажил голлон хийж байгаа багш нар болон бусад хүмүүст зориулагдна. Багшийн замналын тог...
ШУТИС нь профессор, багш нараас гадна Үйлдвэрлэлийн профессор, Түр профессор, Докторын дараах судлаач зэрэг хэд хэдэн эрдмийн албан ту...
ШУТИС-ийн Профессорын замнал (Tenure Track) нь их сургууль, салбар болон бүрэлдэхүүн сургууль, тэнхимүүдийн хэмжээнд нийтлэг мөрдөгдөх...
