Үнэлгээний үйл явц, шалгуур

TT evaluation criteria

ШУТИС-ийн Профессорын замнал (Tenure Track) нь их сургууль, салбар болон бүрэлдэхүүн сургууль, тэнхимүүдийн хэмжээнд нийтлэг мөрдөгдөх дүрэм, журмуудтай нийцтэй, ил тод байдлаар хэрэгжих, мэргэжлээрээ хөгжин дэвших стандарт зам байна. ШУТИС-ийн Профессорын замнал нь их сургуулийн Багш, ажилтны ёс зүйн дүрэм, Хүний нөөцийн бодлого, Судалгааны ёс зүй (Боловсролын ерөнхий хууль болон Дээд боловсролын тухай хууль, 2023), Хариуцлагатай судлаачийн үнэлгээ (Судалгааны үнэлгээний Сан Францискогийн тунхаглал - DORA, Судалгааны үнэлгээний Европын реформ) зэрэг ерөнхий зааварчилгаа, зарчмуудыг удирдлага болгоно. Мөн олон улсын эрх бүхий судалгааны байгууллагуудаас гаргасан мэргэжлийн салбар, чиглэлийн 4 ангиллыг авч үзнэ.

Мэргэжлийн чиглэлийн ангилал:

  • Байгалийн ухаан
  • Инженер, технологи
  • Урлаг, дизайн
  • Нийгмийн ухаан, хүмүүнлэг

Үнэлгээ:

Профессорын замналын албан тушаалын томилгоо нь хараат бус, хөндлөнгийн шинжээчдийн хийсэн чадахуйн цогц үнэлгээнд суурилан хийгднэ. Чадахуйг гурван хэмжүүрээр үнэлнэ: 

  • Судалгаа болон/эсвэл урлаг, мэргэжлийн ажил,
  • Багшлахуй,
  • Нөлөөлөл ба үйлчилгээ (нийгэм, салбарын хөгжил, эрдмийн манлайлалд оруулсан хувь нэмэр).

Үнэлгээ хийхдээ хариуцлагатай үнэлгээний зарчмуудыг ихэвчлэн удирдлага болгоно. Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү. 

Шалгууруудыг ШУТИС-ийн Профессорын замналын бодлого, хэрэгжүүлэлт баримт бичигт дэлгэрэнгүй тодорхойлсон болно. 

Дагалдан профессор (assistant professor)

  • Дагалдан профессорын нэгдүгээр үеийн томилгоо нь ерөнхийдөө горилогчийн ирээдүйн чадамжын үнэлгээнд суурилна.
  • Дагалдан профессорын хоёрдугаар үеийн томилгоонд горилогчийн нэгдүгээр үед харуулсан чадахуйн үзүүлэлт болон ирээдүйн чадамжид суурилна.

Дэд профессор, Профессор (associate and full Professors)

Дэд профессор, профессорын албан тушаалд томилогдох горилогч нь эрдмийн өндөр чадахуйн үзүүлэлттэй, өөрийн чиглэлийн онцлох сайн гишүүдийн дунд эхний байранд эрэмбэлэгддэг, эрдэм шинжилгээ, судалгааны ажилд тогтмол хувь нэмэрээ оруулж ирсэн байх хэрэгтэй.

Профессорын замналын чадахуйн хамгийн эхний шаардлага нь:

  1. Судалгаа болон/эсвэл урлагийн ажилд маш-сайн, багшлахуйд өндөр-чанартай, ба/эсвэл
  2. Багшлахуйд маш-сайн ба/эсвэл судалгаа, урлагийн ажилд өндөр-чанартай байх.

Хэрэв горилогч ШУТИС-д суралцаж докторын зэрэг хамгаалсан (эсвэл түүнтэй адилтгах урлагийн мэргэшилтэй) бол жинхлэх профессорын албан тушаалд томилогдохын тулд өөр их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагад багадаа нэг жилийн хугацаанд ажилласан эсвэл түүнтэй адилтгах туршлага хуримтлуулсан байх шаардлагатай. 

ШУТИС-ийн профессорын замналын тогтолцоон дахь албан тушаалын сонгон шалгаруулалтын үйл явцын дараалал.

Эрдмийн замналд горилогчийн судалгаа, урлагийн ажил, багшлахуйн чадахуйг үнэлэх гол шалгуур үзүүлэлт үүдийг дараах хүснэгтэд үзүүлэв: 

ӨРГӨДЛИЙН БАРИМТ БИЧИГ

Горилогч дараахь бичиг баримтыг бүрдүүлнэ:

  • Намтар (CV)
  • Судалгааны болон/эсвэл урлаг/мэргэжлийн ажлын үр дүнгийн багц
  • Багшлах ажлын үр дүнгийн багц
  • Лавлагаа тодорхойлолт (тусгайлан шаардсан тохиолдолд, зөвхөн дагалдан профессорын ажилд авахад)

Сонгон шалгаруулалтын зард тэнхимийн хороо нэмэлт бичиг баримт тусгайлан шаардаж болно.

1. Curriculum vitae

Намтар (CV)-д нэр дэвшигчийн боловсролын болон эрдмийн зэрэг, цолууд, мэргэжлийн ажлын үр дүн, түүх, эрдмийн чадамж, хүрсэн ололт амжилтын тойм, эрдэм шинжилгээний бүтээлийн жагсаалт зэргийг багтаана.

  1. Хувийн мэдээлэл болон CV-ний огноо
  2. Боловсролын болон эрдмийн зэрэг
  3. Бусад боловсрол, мэргэшил
  4. Хэлний чадвар
  5. Одоогийн ажил эрхлэлт
  6. Өмнөх ажлын туршлага
  7. Ажлын завсарлага
  8. Судалгааны санхүүжилт, тэтгэлэг
  9. Судалгааны ажлын үр дүн
  10. Судалгааны ажлын удирдагч болон манлайллын туршлага
  11. Багшийн ажлын чадахуйн үзүүлэлт
  12. Шагнал, хэргэм цол
  13. Бусад эрдмийн чадахуйн үзүүлэлтүүд
  14. Шинжлэх ухаан, нийгмийн нөлөөлөл
  15. Бусад чадвар

Намтрын дэлгэрэнгүй мэдээлэл бүхий загварыг эндээс үзнэ үү.

2. Бүтээлийн бүрэн жагсаалтад дараах мэдээллийг оруулна: 

  • Өргөдөл гарагчийн нэр, бүтээлийн жагсаалтын огноо, Хэвлэгдсэн болон хэвлэгдэхээр зөвшөөрөгдсөн бүтээлийн жагсаалтыг дараах ангиллын дагуу бэлтгэсэн байх.
  1. А.  Хараат бус хөндлөнгийн шүүмж хийлгэсэн шинжлэх ухааны судалгааны өгүүлэл/A Peer-reviewed scientific articles
  2. B.  Шүүмж хийгээгүй эрдэм шинжилгээний өгүүлэл/Non-refereed scientific articles
  3. C.  Эрдэм шинжилгээний ном (нэг сэдэвт бүтээл)/Scientific books (monographs)
  4. D.  Мэргэжлийн хэвлэгдсэн бүтээл/Publications intended for professional communities
  5. E. Горилогчийн судалгааны чиглэлээр олон нийтэд зориулж хэвлүүлсэн бүтээл/ Publications intended for the general public, linked to the applicant’s research
  6. F. Нийтэд зориулсан урлаг, дизайны үйл ажиллагаа/Public artistic and design activities
  7. G. Диплом, диссертац/Theses
  8. H. Патент, шинэ бүтээлийн эрх/ Patents and invention disclosures
  9. I. Аудиовизуал материал, МХТ-ийн програм хангамж/ Audiovisual material, ICT software

Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү?

3. Судалгааны (эсвэл урлагийн/мэргэжлийн)  үр дүнгийн багц (Research/Art/Profession Portfolio)

Судалгаа/урлагийн эсвэл мэргэжлийн ажлын үр дүнгийн багц нь горилогчийн чадахуйн үзүүлэлтүүд, урт хугацааны зорилго, судалгааны ажлын төлөвлөгөө зэргийн талаарх товч (4-10 хуудас) өөрийн эргэцүүлэл байна. Багц нь нотолгоогоор баталгаажсан баримтуудад суурилсан хураангуй өгүүлэмж хэлбэртэй байх бөгөөд, дараах зүйлсийг агуулна:

  • Горилогчийн сүүлийн үеийн хамгийн чухал ололт амжилт/үр дүн, судалгааны (эсвэл уран сайхны/мэргэжлийн) ажлын ирээдүйн стратеги/зорилтууд, үүнд
  • Горилогчийн судалгааны ажлын үр дүнгийн агуулга, хамаарал, ирээдүйн боломжийн талаарх товч тайлбар
  • Ажил нь судалгаа шинжилгээний (эсвэл урлагийн/мэргэжлийн) дэвшилд хэрхэн хувь нэмэр оруулж, тухайн салбарыг урагш ахиулах
  • Хариуцлагатай шинжлэх ухаанд оруулсан хувь нэмэр (нээлттэй шинжлэх ухаан, судалгааны ёс зүй зэрэг)
  • Горилогчийн хамгийн чухал 5 эрдэм шинжилгээний нийтлэл, урлаг/мэргэжлийн бүтээлийн үр дүн, түүний дотор хамтран зохиогч/хамтран бүтээсэн бол горилогчийн оруулсан хувь нэмэр
  • Судалгааны (эсвэл урлагийн/мэргэжлийн) ажил нь ШУТИС-ийн стратегитай хэрхэн холбогдож байгаа талаарх өөрийн бодол (https://www.must.edu.mn/mn/2030_tovch/-г үзнэ үү)
  • Горилогчийн эрдэм шинжилгээний ажил нь эрдмийн хүрээллийн хүрээнээс гадна нийгэмд үзүүлэх нөлөөлөл, тухайлбал инновац, бодлого боловсруулахад оруулсан хувь нэмэр, гэх мэт.

4. Багшлахуйн үр дүнгийн багц (Teaching portfolio)

Багшийн багцад горилогчийн багшлах туршлага, үзэл бодлыг тодорхойлон оруулна. Тухайлбал, горилогчийн багшлах ур чадвар, туршлага, боловсрол болон ажиллах хугацааныхаа туршид олж авсан багшийн хөгжлийн талаарх өөрийн үнэлгээг багтаана. Багц нь баримтад суурилсан, нотлох баримтаар баталгаажсан товч (4-10 хуудас) өгүүлэмж байх бөгөөд дараах зүйлсийг агуулна.

  • Заах, сурах арга барил
  • Багшлах туршлага (бүх түвшний оюутнуудыг дагуулан сургасан, удирдсан туршлагыг оруулна)
  • Сургалтын хөтөлбөр боловсруулах, боловсролын манлайлал
  • Багшийн хөгжил (сурган, заах аргыг оролцуулан)
  • Хариулт, санал хүсэлт

Сургалтын үр дүнгийн багцын дэлгэрэнгүй удирдамжийг ШУТИС-ийн вэбсайтаас авах боломжтой.

5. Эрдэмтний дэвшилийн дөрвөн шат (Career stages R1-R4)

Судлаач, профессоруудын мэргэжлийн хөгжлийн түвшин нь профессорын замналын албан тушаалын зэрэглэл тогтоох болон хувь судлаачын хөгжлийн түвшингээ ахиулах чухал шинжүүр байх бөгөөд CV-нд оруулна. 

  • R1: Анхлан судлаач (докторын PhD зэрэг хамгаалахаас өмнөх үе),
  • R2: Танигдсан судлаач (докторын зэрэгтэй ч хараахан бүрэн бие даасан судлаач болж амжаагүй (докторын дараах), мөн ижил төвшний туршлага, ур чадвартай урлаг, дизайны мэргэжилтэн, судлаач),
  • R3: Батлагдсан судлаач (бие даасан судлаач болон хөгжсөн),
  • R4: Тэргүүлэх судлаач (өөрийн судалгааны салбар, чиглэлд тэргүүлэх судлаач).

Дэлгэрэнгүй тайлбарыг эндээс үзнэ үү.

 

Хуваалцах:

Холбоотой файл:

Уншиж танилцсанд баярлалаа. Та тус ШУТИС-ын Эрдмийн замналын тогтолцоо - бодлогын баримт бичгийн талаар өөрийн үнэтэй санал, зөвлөмжөө дараах хэсэгт бичиж ирүүлнэ үү?

Tenure track career path

ШУТИС-ийн Профессорын зэрэглэл ахих замналын тогтолцоо (tenure track system) нь олон улсын сонгодог их сургуулиудын жишигт нийцэхүйц б...

Lecturer career system

ШУТИС-ийн Багшийн замналын тогтолцоо нь багшлах ажил голлон хийж байгаа багш нар болон бусад хүмүүст зориулагдна. Багшийн замналын тог...

Other academic positions

ШУТИС нь профессор, багш нараас гадна Үйлдвэрлэлийн профессор, Түр профессор, Докторын дараах судлаач зэрэг хэд хэдэн эрдмийн албан ту...