ШУТИС Эрдмийн замналын тогтолцоо - хэлэлцүүлэг явагдана
Сайн байцгаана уу Эрхэм эрдэмтэн, судлаач, багш нараа?
Та бүхний амгаланг айлтгая.
Дээд боловсролын тухай хуульд туссан Судалгааны их сургууль байгуулах зарчим, ШУТИС-ийн ШУТИС-2030 стратеги төлөвлөгөө, Хүний нөөцийн бодлого, Чанарын бодлого, зорилт зэрэг баримт бичгийн дагуу ШУТИС-ийн академик буюу эрдмийн үйл ажиллагааг судалгаанд суурилсан сургалт явуулдаг тогтолцоонд шилжүүлэх зорилтын хүрээнд "ШУТИС-д Академик тогтолцоо нэвтрүүлэх загвар боловсруулах нь" зорилтот төсөл 2023 оны 5 дугаар сараас эхлэн 6 сарын хугацаатай хэрэгжиж байгаа билээ. Тус зорилтот төслийн хүрээнд боловсруулсан Эрдмийн замналын (Academic career system) загварын баримт бичгүүдийн төслийг хэлэлцүүлэхээр Та бүхэнд толилуулж байна.
Эдгээр загвар, бодлогын баримт бичгийн төслүүдийг боловсруулахдаа олон улсын сонгодог их сургуулиудын эрдмийн замналын тогтолцоо, туршлага, ШУТИС-д нэвтрүүлж болохуйц онцлог, давуу талууд, судалгааны ажил, судлаачийн үнэлгээ хийх олон улсын жишиг загваруудыг судлан, тусгасан болно.
Судалгаанд суурилсан их сургуулиуд Professor Tenure track (профессорын эрдмийн замнал) тогтолцоог хэрэгжүүлдэг. Энэ нь эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх үйл явцыг сургалт, эрдмийн болон нийгмийн үйлчилгээ, нөлөөлөлтэй хослуулан гүйцэтгэх, багш, судлаачдын ажлын бүтээлч байдал, үр ашгийг нэмэгдүүлэх, үр дүнг бодитоор үнэлэх, судлаач, багш нарын өөрийгөө хөгжүүлэх үе шатууд, тэдгээрт хүрэх замнал, шалгуур тодорхой байдаг зэрэг онцлог давуу талуудтай юм.
Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Эрдмийн замналын тогтолцоо нь Профессорын замнал, Багшийн замнал, Эрдмийн бусад албан тушаал гэсэн үндсэн гурван хэсэгтэй байхаар авч үзлээ. Замнал тус бүрийн албан тушаал, тэдгээрт горилогчид нь а/ Судалгаа, б/ Багшлахуй, в/ Эрдмийн ба нийгмийн үйлчилгээ гэсэн чадахуйн 3 хэмжээсээр үнэлэгдэх ба үнэлгээ Ил тод, нээлттэй, Шударга, Хүртээмжтэй, Олон янз, онцлог байдал гэсэн 4 зарчмаар хэмжигдэнэ.
Эрдмийн замналын албан тушаал бүрийн гүйцэтгэх үүрэг, хүрэх үр дүн тодорхой, нээлттэй байж, тэдгээрийг хангасан хэн ч тухайн албан тушаалд томилогдох эрхтэй байх учир хувь хүн “өөрөө өөртэйгөө өрсөлдөх” зарчим үйлчлэх юм.
Бидний боловсруулж буй ШУТИС-ийн Эрдмийн замналын тогтолцооны загвар, бодлогын баримт бичгийн төслүүдтэй сайтар танилцаж, өөрийн санал, дүгнэлтээ тус вэб хуудсаар дамжуулан ирүүлж бидний ажилд туслалцаа үзүүлнэ үү?
Жич: Эдгээр бодлогын баримт бичгийн төслийг ШУТИС-ийн багш нарын саналын хамт ШУТИС-ийн Захиргаанд 2023 оны 10-р сарын дундуур хүргүүлэхээр төлөвлөж байна. Энэ нь цаашид ШУТИС-ийн Эрдмийн замналын загварын эцсийн хувилбарыг боловсруулах суурь болно гэдэгт итгэлтэй байна.
Баярлалаа,
Зорилтот төслийн баг
2023-09-27 01:21:44
Профессорын (зэрэглэл ахих) замнал
ШУТИС-ийн Профессорын зэрэглэл ахих замналын тогтолцоо (tenure track system) нь олон улсын сонгодог их сургуулиудын жишигт нийцэхүйц байна. Энэ нь их сургууль болон хувь хүний зүгээс эрдмийн зэрэглэл дэвших замналд тэмүүлэх зарчимд суурилах бөгөөд хувь хүний хөгжлийн хүлээлт, урамшуулал, дэмжлэгийг...
Дэлгэрэнгүй...
2023-08-30 08:59:56
Багшийн (шатлал дэвших тогтолцоо) замнал
ШУТИС-ийн Багшийн замналын тогтолцоо нь багшлах ажил голлон хийж байгаа багш нар болон бусад хүмүүст зориулагдна. Багшийн замналын тогтолцоо нь тодорхой зарчим, системтэй үнэлгээний шалгуураар багшийн хувийн хөгжил, шатлал дэвших боломжыг хангах ба ШУТИС-ийн багш нарыг багшлахуйн чадвахдаа суурилан...
Дэлгэрэнгүй...
2023-09-26 18:37:58
Эрдмийн бусад албан тушаал
ШУТИС нь профессор, багш нараас гадна Үйлдвэрлэлийн профессор, Түр профессор, Докторын дараах судлаач зэрэг хэд хэдэн эрдмийн албан тушаалд хүн ажиллуулна. Эдгээр албан тушаалууд нь тусгай хэрэгцээ, шаардлагын үндсэн дээр бүтэн болон хагас цагаар хувь хүмүүсийг ажилуулах боломжийг олгоно. ...
Дэлгэрэнгүй...ШУТИС-ийн Профессорын замнал (Tenure Track) нь их сургууль, салбар болон бүрэлдэхүүн сургууль, тэнхимүүдийн хэмжээнд нийтлэг мөрдөгдөх дүрэм, журмуудтай нийцтэй...
Эрдмийн замналын ажлын алба нь эрдмийн замналын тогтолцоог сайжруулах, боловсронгуй болгох талаар авах арга хэмжээний бэлтгэл ажилд оролцох, хэрэгжилтийг ШУТИС-...
ШУТИС-ийн Эрдмийн замналын сонгон шалгаруулалтын бүдүүвч ШУТИС-ийн Эрдмийн замналын тогтолцоог хөгжүүлэх үндсэн зарчимуудыг энд тодорхойлов. ШУТИС-ийн...



