Багшийн (шатлал дэвших тогтолцоо) замнал

Lecturer career system

ШУТИС-ийн Багшийн замналын тогтолцоо нь багшлах ажил голлон хийж байгаа багш нар болон бусад хүмүүст зориулагдна. Багшийн замналын тогтолцоо нь тодорхой зарчим, системтэй үнэлгээний шалгуураар багшийн хувийн хөгжил, шатлал дэвших боломжыг хангах ба ШУТИС-ийн багш нарыг багшлахуйн чадвахдаа суурилан албан тушаал ахих эрхийг олгоно. Багш нар их сургуулийн дадлагжигч багшаас багш, улмаар ахлах багш, тэргүүлэх багш хүртэл дэвшин хөгжих боломжтой. 

Багшийн замналын тогтолцооны зарчим

ШУТИС-ийн Багшийн зэрэглэл дэвших замналын тогтолцоо нь их сургууль, бүрэлдэхүүн сургуулиуд, тэнхимүүд дээр ил тод, нийцтэй байдлаар мөрдөгдөх нийтлэг дүрэм, журмаар зохицуулагдах багшийн албан тушаалын зэрэглэл дэвших стандарт зам байна. Энэхүү багшийн замналын тогтолцоо нь ШУТИС дээр мөрдөгдөж буй Багш, ажилтны болон судлаачийн ёс зүйн дүрэм, Хүний нөөцийн бодлого зэрэг нийтлэг дүрэм, журам, зааварчилгааны зарчмыг удирдлага болгоно.  

ШУТИС-ийн Багшийн замналын албан тушаалууд 

ШУТИС-ийн Багшийн замналын тогтолцоо нь багшлах ажлыг гол болгосон албан тушаалуудыг агуулна. Судалгаа болон/эсвэл урлагийн үйл ажиллагааны хувьд судалгаа болон/эсвэл урлагийн багийн гишүүн байх нь зүйтэй . Сургалтын хөтөлбөр хөгжүүлэх, сурган хүмүүжүүлэх манлайллын үүрэг зэрэглэл ахих тусам нэмэгднэ. 

ШУТИС-ий Багшийн замналд албан тушаалын дөрвөн зэрэглэл байна: их сургуулийн дадлагажигч багш, их сургуулийн багш, их сургуулийн ахлах багш, их сургуулийн тэргүүлэх багш.

Багшийн замналын албан тушаалын зэрэглэл дэвших схем.

 

Багшлахуйн үр дүнгийн багц

ШУТИС-ийн Багшийн замналд хамаарах хүний үндсэн үүрэг нь багшлах ажил бөгөөд нөгөө талаас судалгаа болон/эсвэл харьцангуй урлагийн үүрэг,  мөн нөлөөлөл, үйлчилгээ, сурган хүмүүжүүлэх ажлын манлайлал зэргийн хослолын хэмжээг тохиролцон хэрэгжүүлнэ. Багшлах болон бусад ажил үүргийн цагийн харьцаа, хуваарийг тэнхимийн эрхлэгчтэй тохиролцож, ажлын төлөвлөгөөгөө жил бүр хичээлийн жилийн эхэнд батлуулсан байх хэрэгтэй. 

Багшийн шатлал бүрийн ажлын ачааллын ерөнхий хуваарийг дараах хүснэгтэд үзүүлэв: 

Багшийн замналын тогтолцооны албан тушаалын зэрэглэлийн ажлын хуваарь.

 

Хуваалцах:

Холбоотой файл:

Уншиж танилцсанд баярлалаа. Та тус ШУТИС-ын Эрдмийн замналын тогтолцоо - бодлогын баримт бичгийн талаар өөрийн үнэтэй санал, зөвлөмжөө дараах хэсэгт бичиж ирүүлнэ үү?

Tenure track career path

ШУТИС-ийн Профессорын зэрэглэл ахих замналын тогтолцоо (tenure track system) нь олон улсын сонгодог их сургуулиудын жишигт нийцэхүйц б...

Other academic positions

ШУТИС нь профессор, багш нараас гадна Үйлдвэрлэлийн профессор, Түр профессор, Докторын дараах судлаач зэрэг хэд хэдэн эрдмийн албан ту...

TT evaluation criteria

ШУТИС-ийн Профессорын замнал (Tenure Track) нь их сургууль, салбар болон бүрэлдэхүүн сургууль, тэнхимүүдийн хэмжээнд нийтлэг мөрдөгдөх...